Нэг танилынхаа санал болгосоор энэ номыг өнгөсөн долоо хоногт эхлүүллээ. Үнэхээр сонирхолтой бас хөнгөн агуулгатай, үнэхээр л номонд өгөгдсөн үнэлгээ шигээ шимтүүлдэг, хуудас эргүүлсээр уншиж дуусгадах ном шиг санагдсан. Хэдийгээр уншиж дуусаагүй ч гэсэн үйл явдал хэрхэн өрнөж байгаа нь бүр хорхой хүргээд тэсэлгүй энд санал болгох номын жагсаалтдаа орууллаа.
Энэ номын зохиолч нь урьд улс төрч, хуульч байсан бөгөөд түүний гаргасан бараг бүх ном нь детектив, хууль зүйтэй холбоотой байдгаас гадна байнга шилдэг борлуулалт- тай /Best Seller/ ном болдог юм байна.
Сонирхоод энэ зохиолчийн тухай уикипедиагаас унштал бараг ихэнхийг нь үзсэн дараах кинонуудыг мань эрийн зохиолоор найруулан тавьсан юм байна. (more…)


Хамгийн сүүлд уншсан, маш хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн ном. Үйл явдал яаж үргэлжилэх бол гэж тэсэлгүй дараагийн бүлгийг уншсаар байтал нэг мэдэхэд дуусчихдаг зохиолууд байдаг даа. Яг л тэгэж уншлаа.


10 жилд байхдаа хичээлээ тогтоохдоо олон дахин давтан унших, хооронд нь холбох, уншсанаа буцааж ярих зэрэг арга хэрэглэдэг байснаа санаж байна. Нилээн өргөн хэрэглэддэг бас нэг арга нь флаш карт байдаг. Үүнээс илүү боловсруулсан, илүү үр дүнтэй аргуудын талаар …



