BEYOND THE SKY

October 5, 2008

АУДИО НОМ: THE TESTAMENT by John Grisham

Filed under: Уншаарай — bsky @ 6:54 pm

Нэг танилынхаа санал болгосоор энэ номыг өнгөсөн долоо хоногт эхлүүллээ. Үнэхээр сонирхолтой бас хөнгөн агуулгатай, үнэхээр л номонд өгөгдсөн үнэлгээ шигээ шимтүүлдэг, хуудас эргүүлсээр уншиж дуусгадах ном шиг санагдсан.  Хэдийгээр уншиж дуусаагүй ч гэсэн үйл явдал хэрхэн өрнөж байгаа нь бүр хорхой хүргээд тэсэлгүй энд санал болгох номын жагсаалтдаа орууллаа.

Энэ номын зохиолч нь урьд улс төрч, хуульч байсан бөгөөд түүний гаргасан бараг бүх ном нь детектив, хууль зүйтэй холбоотой байдгаас гадна байнга шилдэг борлуулалт- тай /Best Seller/ ном болдог юм байна.

Сонирхоод энэ зохиолчийн тухай уикипедиагаас унштал бараг ихэнхийг нь үзсэн дараах кинонуудыг мань эрийн зохиолоор найруулан тавьсан юм байна. (more…)

September 13, 2008

ШИЛДЭГ ЖААЗ ЦОМОГ (TAT): Michael Buble – Call me irresponsible

Filed under: Хөгжим — bsky @ 5:31 pm

Жааз сонсох дуртай бол энэ цомгийг олж сонсоорой.  Гоё дуунуудтай юм байна лээ.  Саяхнаас энэ цомогийн хэдэн дууг сонсотол маш их  таалагдсан.  Ер нь бол Фрэнк Сенатра шиг гоё хоолойтой санагдсан.  Өнөөдрийн байдлаар US Billboard-ийн жааз шилдэг цомогийн жагсаалтийг тэргүүлсэн хэвээрээ байгаа юм байна.

Энэ цомогыг татаж авах линкийг доор хадав.  Алга болохоос нь өмнө амжаад татаарай.  (more…)

September 5, 2008

ЭРҮҮЛ ХҮНС?!

Filed under: Эрүүл хооллох — bsky @ 10:07 pm
Tags: ,

Хэт таргалах нь эрүүл мэндэд муу гэдгийг би хэзээний л мэддэг байсан.  Жин нэмэгдээд, гүзээ суугаад эхлэх хүртэл зөв хооллох талаар авч хэлцдэггүй, дуртай зүйлээ дуртай цагтаа иддэг байж.  Нэг мэдэхэд тэр цаг өнгөрч.  Ер нь монголчууд бидний хувьд эрүүл хооллохуй/nutrition гэдэг зүйл байнга анхаарлын гадна явж ирсэн санагддаг.  Тэхээр бололцоо олдвол өөрийнхөө биед хэрэгтэй хүнсийг сонгож хэрэглэх юмсан.

Хүний цусанд байх холестрийн хэмжээ хүнсээ буруу сонгож хэрэглэдэгээс болж ихсэснээр биед хэрэггүй өөхөн давхараг үүсч таргалдаг. Тэгвэл холестрын хэмжээг бага барьж хянаж чадвал таргалахгүй нь. Ашиггүй холестрийн хэмжээ 110 аас бага, ашигтай нь 35 аас дээж, нийтдээ 200 бага барьж байвал зохистой харьцаа гэж үздэг байна. Ингэж холестроо бага байлгахад хамгийн тохиромжтой хүнс юу вэ?

(more…)

September 4, 2008

KITE RUNNER

Filed under: Уншаарай — bsky @ 2:32 am

Хамгийн сүүлд уншсан, маш хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн ном.  Үйл явдал яаж үргэлжилэх бол гэж тэсэлгүй дараагийн бүлгийг уншсаар байтал нэг мэдэхэд дуусчихдаг зохиолууд байдаг даа.  Яг л тэгэж уншлаа.

Энэ зохиолоор хийсэн кино өнгөрсөн жил гарсаныг бас олж үзээд урам хугарсан шүү.  Зохиолыг зарим нэг байдлаар өөрчилсөн төсөөлж байсан шиг болж чадаагүй байлээ.

Олдвол уншаарай л гэмээр байна даа.

August 21, 2008

Hello world!

Filed under: Uncategorized — bsky @ 11:03 pm

Мэдээлэлийн эрин зуунд амьдарч байгаа хүмүүсийн харилцааны нэг эрэлт, шаардлага нь хүлээн авч байгаа үй түмэн төрөл хэлбэрийн мэдээг боловсруулах, өөрийн үзэл бодолыг илэрхийлэх явдал болж байна.  Түүнийг блог хэмээх хувийн цахим булан цахим орон зайд хангаж өгөх асар том боломж нээж өгсөн байдаг.  Энэ л зорилгоороо энэ блогыг нээж өмнө сонирхон бичиж, орчуулж эмхтгэж байсан бичлэгүүдээ хуучин гэлтгүй бичиж байсан огнооных нь дагуу нийтлэн блогоо эхлүүлээ.

Цаашид өөрийн болон бусдын сонирхолын дагуу хэзээ зав гарч хэрхэн юу нийтлэхийг хэн ч таашгүй мэт.

September 27, 2007

АНХНЫ АВТОМАШИНЫГ ХЭН БҮТЭЭВ

Filed under: Технологи,Түүх — bsky @ 10:06 pm
Карл Бензийн зохион бүтээсэн анхны машинуудын нэг

Карл Бензийн зохион бүтээсэн анхны машинуудын нэг

Морьгүй бүги ах дүү Дүриагийн бүтээсэн хөлөг

"Морьгүй бүги" ах дүү Дүриагийн бүтээсэн хөлөг

Энэ асуултанд тэр гээд яг таг хариулт өгөх боломжгүй боловч албан ёсоор Мерседес Бенз-ийг

үндэслэгч Карл Бенз гэж үздэг.  Автомашины хөгжил нь аль 15-р зууны үед Леонардо Да Винчи тээвэрийн хэрэгсэл зохион бүтээж байснаас эхлэх арвин баялаг түүхтэй.

(more…)

September 17, 2007

БИЧИХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХАД ТУС БОЛОХ 10 ЗӨВӨЛГӨӨ

Filed under: Хэл суръя — bsky @ 9:54 pm

Доор эмхтгэн орчуулсан бичил зөвөлгөөг 25 жил ном зохиол бичсэн арвин туршлагатай хэл судлаачийн блогоос хөрвүүлэн эмхтгэж байснаа сонирхуулья.

(more…)

August 8, 2007

ФРАНЧАЙЗИНГ ЯАГААД СОНГОДОГ ВЭ?

Filed under: Бизнес ухаан — bsky @ 2:35 am

Компаниуд цаг хугацаа, хүмүүс, мөнгө гэсэн гурван гол шалтгаанаар франчайзингийг сонгодог байна. Өнөөдөр бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй байгаа бизнесчүүдэд тохиолдож байгаа анхны бэрхшээл бол хөрөнгө мөнгө байдаг. Харин франчайзинг нь өрөнд орох эрсдэл, энгийн хувьцааны зардалгүйгээр бизнесээ өргөжүүлэх боломжийг компаниудад олгодог байна. Франчайзын эрх хүлээн авагчдын хувьд нэгжийн түвшинд анхны хөрөнгө оруулалт шаарддаг боловч, хамгийн бага хөрөнгөөр бизнесээ өргөжүүлэх боломж олгодог. Түүнчлэн франчайзын эрх эзэмшигч биш, харин франчайзингийн эрх хүлээн авагч нь маш олон төрлийн үйлчилгээг түрээслэж ашиглах гэрээнд гарын үсэг зурдаг учраас үнэндээ батлан даалт гаргах хариуцлагагүйгээр бизнесээ өргөжүүлж, ингэснээрээ эрх эзэмшигчийн эрсдлийг их бууруулдаг байна.

(more…)

April 12, 2007

ШҮДЭНД ТУСТАЙ БА ХОРТОЙ ХҮНС

Filed under: Эрүүл хооллох,Uncategorized — bsky @ 2:06 am

Шүд эрүүл сайхан байх нь биеийн бусад эд эрхтнүүд эрүүл байхад чухал нөлөөтэйгөөс гадна гоо сайхан, ахуйн цэвэрт ч ямар чухал үүрэгтэй.  Шүдний эрүүл мэнд, зөв хооллоход тустай мэдээлэл yahoo food-д нийтлэгдэсэн байна.  Кола шүдний пааланг идэж гэмтээдэг гэдгийг бидний ихэнх мэддэг.  Түүнээс гадна шүдэнд хортой зүйлсийн талаар та мэдэх үү…

(more…)

April 3, 2007

ОЙ ТОГТООЛТОО САЙЖРУУЛАХ АРГАЧИЛАЛ

Filed under: Уншаарай,Uncategorized — bsky @ 1:05 am

10 жилд байхдаа хичээлээ тогтоохдоо олон дахин давтан унших, хооронд нь холбох, уншсанаа буцааж ярих зэрэг арга хэрэглэдэг байснаа санаж байна.  Нилээн өргөн хэрэглэддэг бас нэг арга нь флаш карт байдаг.  Үүнээс илүү боловсруулсан, илүү үр дүнтэй аргуудын талаар …

(more…)

Next Page »

Blog at WordPress.com.