BEYOND THE SKY

November 8, 2006

ХУУЧИН МОНГОЛ БИЧГИЙН ЦАГААН ТОЛГОЙ

Filed under: Хэл суръя — bsky @ 11:34 pm

Чихнээ чимэг болсон Аялгуу сайхан Монгол хэл гэж эрдэмтэн мэргэд эх хэлээ хүндлэн биширч, хойч үедээ өвлүүлэн хадгалахыг захисан ч харамсалтай нь хуучин монгол бичиг сүүлийн хагас зуунд мартагдаж, түүнийг дагаад аялгуу сайхан монгол үгсийн сан мартагдасан юм шиг санагдах юм.  Өнөөдөр хуучин монгол бичгээ сэргээн улсын бичиг болгоё гэх хүн ховор болж харин ч крилл үсгээ латин руу солъё гэж туульшрах боллоо.  Ингэж монгол хэлнийхээ үгсийн санг улам бүр мартан, гадны соёлд уусгахгүй, харин ч зуун зууны туршид боловсруулж, хөгжүүлж ирсэн, өөр хаана ч байхгүй юугаар ч үнэшгүй соёлын хэсэг болсон уламжлалаа хадгалан, орчин цаг үетэй зохицуулан улам хөгжүүлэх нь хөгжилийн хандлага бус уу.

Хэн нэгэнд тус болж мэднэ гэсэн горьдлоготой энэ цагаан толгойг англи хэл дээрх нэг сайт дээр байснаас оруулав.

Монгол хэл нь Түрэг Алтай хэлний бүлэгт багтдаг, Монгол, хятад, афканистан болон оросд нийт тав орчим сая хүн энэ хэлээр ярьдаг.  1208 онд Их Богд Чингис хаан найман улсыг дараад, уйгарын Тата Тунгаг бичгийн шадар болгон, уйгаржин бичгийг хэрэглэх болсон түүхтэй.

13-15 р зууны үед монголчууд түүнчлэн хятад ханз болон араб үсэг болон фагспа гэх төвд бичгийг ч хэрэглэж байсан байх юм.

ЗХУ-ын дарамт шахалтаар Монголчууд 1931 онд латин үзэгт шилжиж, 1937 он

д кирил үсэг болгон өөрчилж байв. 1941 онд Монгол Улсын засгийн газар Хуучин монгол бичгийг устгах, хэрэглэхийг хориглосон хууль гаргасан түүхийн харамсалтай бараан толбо байдаг.   1994 оноос эхлэн хуучин монгол бичгээ сэргээх оролдож байгаа ч өнөөдөр зарим сургуульд цөөхөн хичээл ордог, ихэнхдээ загвар зохиогч, уран бүтээгч, зохиолч яруу найрагчдын хүрээнд чимиглэл чимиг зэргээр өргөн хэрэглэгдэж байгаа.  Хүн амын хуучин бичиг үсэгт тайлагдсан байдал маш муу хувьтай байдаг, хэдийгээр кирил бичигт бараг 100 тайлагдсан авч.

Монгол бичиг нь цөөхөн тэмдгээс бүрдэх, ижил дуудлагатай үгүүд нь ялгаатай бичигддэг, эгшиг үсэг нь зохицон орох өвөрмөц нарийн зохилдолгоотой байдаг.  Түүнчлэн монгол бичгээр маш хурдан бичиж болно, зураг мэт хээ угалзарлуун бичиж болдог.  /Урлагийн потенциал сайтай гэж/

ЭГШИГ ҮСЭГ

ГИЙГҮҮЛЭГЧ ҮСЭГ

ГИЙГҮҮЛЭГЧ ЭГШИГТЭЙ БИЧИГДЭХ ХЭЛБЭР

ТОО

ЦЭГ ТАСЛАЛ

ЖИШЭЭ

Латин галиг

Khün bür törzh mendlekhdd erkh ëolööteĭ, adilkhan ner törteĭ, izhil erkhteĭ baĭdag. Oyuun ukhaan, nandin ëanar zayaasan khün gegë öör khoorondoo akhan düügiĭn üzel sanaagaar khar’tsakh uëirtaĭ.

/Хүний эрхийн олон улсын тунхаглалын нэгдүгээр зүйл/

Дэлхийн олон орны хэл судлалын сайтуудаас.

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a comment

Blog at WordPress.com.